October 25, 2025

Амьдралын зураглал

Амьдралаа тохиолдолд даатгах уу, зураглалаа уншаад удирдах уу?

Амьдралын зарим шийдвэрийг бид сэтгэлийн хөдөлгөөн, эсвэл “болох л байлгүй” гэсэн гэнэн итгэл дээр тулгуурлан гаргадаг. Харин дэлхийн хамгийн нөлөөтэй, хөрөнгөтэй, амжилттай яваа хүмүүс — бүх зүйлээ “тохиолдолд” даатгадаггүй.

Тэд амьдралынхаа томоохон шийдвэр бүрийг

  • Хүүхдээ төрүүлэх өдөр,

  • Шинэ бизнест орох цаг,

  • Байраа шинэчлэх,

  • Амьдрах улс орноо солих үеэ хүртэл — цаг хугацаа, орон зайн энергиэс хамаарч шийддэг.

Ингэхдээ зөвхөн зөн совиндоо найдахаас илүү — төрсөн цаг, нас, тухайн жилийн хэмнэл, газар орны энергийг шинжлэх ухаанч байдлаар уялдуулдаг.


Та мэдэх үү?

“Амжилтгүй болсон бизнесүүдийн 80% нь — буруу цаг үед эхэлсэн байдаг” хэмээн олон улсын стратегийн судалгаанд дурджээ.

Үндэслэл сайтай санаа байсан ч — цаг хугацаа нь тохироогүй үед бүх зүйл эсрэг эргэх магадлал өндөр байдаг.


Хүүхэд төрүүлэх өдрөө хүртэл төлөвлөдөг нь…

Хэзээ төрөх вэ гэдэг зөвхөн эмчийн сонголт биш.

Энэ нь

  • Тухайн хүүхдийн насан туршийн зан төлөв, чиг хандлага,

  • Гэр бүлийн харилцаа, уур амьсгал,

  • Бүр цаашлаад гэр бүлийн санхүү, амжилт хүртэл нөлөөлж байдаг.

Зарим гэр бүлд “өдөр, цагийг тооцож төрүүлэх” гэдэг ойлголт шинэлэг сонсогдож болох ч,

Дэлхийн олон нөлөөтэй хүмүүс үүнийг онцгойлон чухалчилдаг.


Нэгэн бодит жишээ

2022 онд Япон дахь нэгэн гэр бүл эхний хүүхдээ төрүүлэх өдрөө зураглалдаа тулгуурлан өөрчилсөн.

Тэдний анхны сонгосон өдөр нь тухайн хүүхдийн насан туршийн зураглалд — зөрчил, бусдад буруутгагдах, эрх мэдлийн зөрчилдөөн зэрэг хүчтэй сорилт шингэсэн байсан.

Харин 1 долоо хоног урагшлуулснаар, илүү тэнцвэртэй, тууштай, эерэг сэтгэлгээтэй хувь хүний зураглалтай төрсөн.

Тэд энэ сонголтондоо эргэлзээгүй талархдаг.


Энэ бол мухар сүсэг биш — амьдралаа ойлгож удирдах арга

Toology бол олон мянган жилийн туршид хүмүүсийн амьдрал дээр хийгдсэн хувь хүний шинжлэл, статистик судалгаанд суурилсан үйл явдлыг урьдчилан таамаглах магадлалын онол юм. 

Энэ бол хувь хүний амьдралын зураглалыг тайлж, энэ цаг үеийн энергийн хэмнэлтэй уялдуулан шийдвэр гаргахад туслах шинэ хандлага юм.


Товчхондоо — “Амьдралаа ойлгож удирдах” арга юм. 

Орчин үед дэлхий нийтээрээ энэхүү ухааны хэрэгцээг мэдэрч, амьдралдаа авч хэрэглэх нь нийтлэг болжээ.

Асуудлыг шийдвэрлэх арга нь хүртэл — байдгаараа монголчуудад ойрхон. 

Мөн гэрээсээ гаралгүй, онлайнаар үйлчилгээ авах боломжтой тул хувийн орон зайг тань хамгаална.


Амьдралынхаа зураглалыг таньж, уялдсан шийдвэр гаргахыг хүсвэл… Toology-ийн хувь хүнд зориулсан зөвлөгөөний үйлчилгээг аваарай.

Амьдралынхаа учрыг таних эхлэлийг бид хамтдаа тавьж чадна.


Энэ бол ерөнхий зөвлөмж тул үүнийг эмчтэйгээ зөвлөлдөж, боломжтой тохиолдолд л хэрэглээрэй!