July 15, 2025
Тоон зурахуй
Амьдралын мөчлөг гэж юу вэ?
Хүний амьдралд тоон мөчлөгүүд ээлжлэн үргэлжилдэг. Эдгээр нь тодорхой сэдвийг дагуулж ирдэг.
Жил бүр өөрийн гэсэн хэмнэлтэй байдаг учраас, тухайн жилд юу хийх нь тохиромжтой вэ гэдгийг мэдэх нь маш чухал.
Жишээ нь:
Зарим жил шинэ зүйл эхлүүлэхэд тохиромжтой бол
Зарим жил дүгнэлт хийж, тайван хүлээх нь илүү тохирно
Зарим үед сорилт ирэх нь зайлшгүй ч, түүний дараа шинэ боломжийн үүд хаалга нээгдэх суурь болдог
Азтай мөчлөгийг хэрхэн ашиглах вэ?
Бидний амьдралд “энергийн өндөр давтамжтай” буюу азтай жилүүд гэж бий.
Энэ үед:
Боломжууд өөрийн эрхгүй ирдэг
Зоригтой шийдвэрүүд үр дүнтэй гардаг
Хүчин чармайлт харьцангуй амархан үр дүн авчирдаг
Тоон зурахуй эдгээр мөчлөгийг тодорхойлж,
Аль жилд томоохон алхам хийх,
Аль саруудад анхаарал болгоомжтой хандах,
Азтай өдрүүдийг хэрхэн зөв ашиглах талаар зөвлөгөө өгдөг.
Сорилтыг ойлгож, зөв туулж чадвал та урагшилна.
Амьдралын зарим мөчлөг нь хүнд, тодорхойгүй байж мэднэ. Гэхдээ энэ нь таны хувь тавилан буруу замдаа явж байна гэсэн үг биш. Сорилт бол шинэ түвшинд хүрэхийн өмнөх шалгуур юм.
Тоон зурахуй эдгээр үед:
Яагаад ийм байдал үүсэж байгааг ойлгоход тусалж
Сэтгэлзүйн тайвшрал авчрах
Дараагийн алхмаа төлөвлөхөд тус болдог
Хувь заяагаа ойлгож, зөв мөчид шийдвэр гаргая
Амьдралынхаа мөчлөгүүдийг мэдэж, түүндээ нийцүүлж амьдрах нь сэтгэл зүй, эрч хүч, амжилтад шууд нөлөөлдөг.
Хэрвээ та:
Одоо ямар мөчлөгт яваа вэ гэдгээ мэдэхгүй байгаа бол
Томоохон шийдвэрийн өмнө эргэлзэж байгаа бол
Сэтгэл дундуур, төөрөлдсөн мэт мэдрэмж төрж байгаа бол…
Таны амьдралын тоон зураглалыг хамтдаа уншиж, хувь заяагаа ойлгож, зөв мөчид шийдвэр гаргая!

