July 16, 2025
Үйлчилгээ
Амьдралын чухал мөчид, таны асуултад хариулах сэдэвчилсэн зөвлөгөө
Заримдаа амьдралд нэг л зүйлийг мэдэх хэрэгтэй байдаг. “Яг одоо юу хийх вэ?” Харилцаа юу? Карьер уу? Шилжих үү? Үлдэх үү?
Хэрэв танд шийдвэр гаргахад төвөгтэй, тодорхойгүй байгаа сэдэв бий бол сэдэвчилсэн зөвлөгөө таныг цэгцтэй, ухаалаг чиглэл рүү хөтөлнө.
Юун тухай зөвлөгөө өгөх вэ?
Та өөрийн сонгосон 2 сэдвийн хүрээнд шинжилгээ хийлгэх боломжтой.
Жишээ нь:
Харилцаа (гэр бүл, хайр дурлал, хамтран ажиллагч)
Карьер ба мэргэжлийн замнал
Санхүүгийн шийдвэр
Шинэ орон байр, шилжилт хөдөлгөөн
Хүүхэд, гэр бүлийн эрүүл мэнд
…гээд таны мэдэхийг хүссэн чухал сэдэвт хамаарах ямар ч асуулт байж болно.
Яагаад энэ танд хэрэгтэй вэ?
Тодорхойгүй байдалд дүн шинжилгээ хийх
Сэтгэл зүйн ачааллаа багасгах
Ирээдүйгээ илүү зөв төлөвлөх
Шийдвэртээ илүү итгэлтэй байх
Бид таны өгсөн мэдээлэл дээр үндэслэж, хувь хүний амьдралын зураглал хийж, нөхцөл байдалд тохирсон тайлбар, зөвлөгөөг хүргэнэ.
Шаардлагатай мэдээлэл:
Таны овог, нэр
Төрсөн он, сар, өдөр, цаг, газар
Сэдэвт хамааралтай хүний төрсөн огноо (хэрэв байвал)
Анхаарах зүйл:
Төрсөн цаг буруу бол шинжилгээний нарийвчлал алдагдах магадлалтай.
Магадлалын түвшин: 80–90%
Шинжилгээний үр дүн нь таныг бүрэн тодорхойлж, амьдралдаа илүү ухамсартайгаар шийдвэр гаргаж, сонголт хийх бодит суурь болдог.
Таны шийдвэр бол таны амьдрал. Түүнийг мэдлэгтэйгээр, итгэлтэйгээр гаргах боломж энд байна.

