October 9, 2025

Үйлчилгээний танилцуулга

Бүх хүнд сайн өдөр гэж байдаг уу?

Монголчууд эртнээс өдрийг шинжин ажиглаж, Балжинням, Дашням зэрэг өдрүүдийг “сайн өдөр” хэмээн үздэг уламжлалтай. Ийм өдрүүдэд хурим найр хийх, хүүхдийн үс авах, шинэ зүйл эхлүүлэх зэрэг чухал үйлдлүүдийг зориуд тааруулдаг.

Гэвч нэгэн асуулт гарч ирдэг:

Эдгээр өдрүүд үнэхээр бүх хүнд сайн байдаг уу?

Хариулт нь — заавал тийм биш.

Сайн өдөр хүн бүрт өөр

Хүн бүр өөрийн төрсөн цаг хугацаа, хувь тавилангийн хэмнэлтэй. Нэг хүнд эерэг үр дүн авчрах өдөр нөгөөд эсрэгээр нөлөөлөх тохиолдол бий. Жишээлбэл,

  • Нэг хүний хувьд эрч хүчтэй, боломж нээгдэх өдөр байхад

  • Нөгөө хүндээ эрүүл мэнд, сэтгэл санаа доройтох, маргаан үүсэх магадлал өндөр байдаг.

Иймээс зөвхөн төрсөн мэдээлэлд тулгуурласан хувь хүнд тохирсон өдөр сонгох нь хамгийн оновчтой шийдэл юм.


Тоологи-гийн “Тусгай үйлчилгээ” 

Танд хамгийн тохирсон сайн өдрийг тооцоолон гаргаж өгнө

Тоологи танд зориулж энерги өндөртэй, хувь хүний хэмнэлд нийцсэн ээлтэй өдрүүдийг гаргаж өгдөг “Тусгай үйлчилгээ”-г санал болгож байна. Үүнд,

  • Тухайн хүний төрсөн он, сар, өдөр, цаг дээр тулгуурлан нарийн тооцоолно

  • 1 жилийн турш хэрэгтэй үед ашиглах сайн  өдрүүдийн жагсаалт гаргаж өгнө. Үүнийг өдөр тутмын амьдралдаа тусгаж хэрэглэх боломжтой.

  • Эсвэл амьдралд цөөн тохиолдох онцгой үйл явдалд зориулах нэг өдрийг сонгон гаргана

Жишээлбэл,

Хурим, хүүхдийн сэвлэг үргээх, нүүх, эмчилгээ хийлгэх зэрэг онцгой үйл явдалд зориулсан сайн өдөр.

Үнийн мэдээлэл

Үнэ хоёр сонголтод адил:

  • 1 жилийн сайн өдрүүдийн гаргалгаа: 400,000₮

  • 1 онцгой үйл явдалд зориулсан ээлтэй өдөр гаргуулах: 400,000₮

Та зөвхөн өөртөө тохирсон онцгой өдрүүдийн жагсаалт, товч тайлбар бүхий PDF файл хүлээн авна.

Захиалах заавар

  1. www.toology.mn вэбсайтад хандана уу

  2. Дээд цэснээс “Үйлчилгээний үнэ” хэсгийг сонгоно

  3. Ээлтэй өдөр гаргуулах” үйлчилгээг дарж, мэдээллээ бөглөнө

  4. Төрсөн он, сар, өдөр, цагийн мэдээллээ үнэн зөв оруулна уу

  5. Сонгож буй багцаа (1 жилийн / Онцгой өдрийн) тодорхой заана уу

Захиалгын дараа 3–5 хоногт багтаан таны имэйл хаягаар бүрэн боловсруулсан PDF файл илгээгдэнэ.

Эцэст нь…

Сайн өдөр гэдэг нь бүх хүнд адил байдаггүй. Харин таныг дэмжих, амьдралын хэмнэлтэй тань нийцэх өдөр бол зөвхөн танд зориулагдсан байдаг.

Тиймээс үнэхээр утга учиртай, үр дүнтэй өдөр сонгохыг хүсэж байвал мэргэжлийн анализ хэрэгтэй.

Тоологи танд зориулагдсан хамгийн зөв мөчийг нарийн гаргаж өгнө.