October 9, 2025
Үйлчилгээний танилцуулга
Зайнаас энерги тэнцвэржүүлэх үйлчилгээ гэж юу вэ?
Энерги гэдэг ойлголт нь хийсвэр зүйл биш. Бидний амьдарч буй байр, орон гэр, ажлын орчин бүр тодорхой чиглэл, байрлал, зохион байгуулалтаас хамааран өөрийн онцгой нөлөөтэй байдаг. Энэ нь орон зайд зэрэгцэн оршдог эерэг ба сөрөг эрч хүчний илрэл юм.
Яагаад энэ үйлчилгээг авах хэрэгтэй вэ?
Хэрэв орчны сөрөг энерги тэнцвэржээгүй бол дараах байдлаар илэрч болно.
Санхүүгийн тогтворгүй байдал, алдагдал
Гэр бүл, хамт олны үл ойлголцол
Эрүүл мэндийн асуудал, ядрал, сульдал
Шийдвэр гаргалт, ажил хэрэгт давтагдсан саад
Харин энергийн тэнцвэрийг зөв хийснээр тухайн орчин өөрөө танд дэмжлэг үзүүлдэг орчин болж хувирна.
Remote буюу зайнаас үзүүлэх үйлчилгээ
Энэ үйлчилгээ зайлшгүй тохиолдолд заавал газар дээр очихгүйгээр, зайнаас хэрэгжих боломжтой. Үүнд бидэнд дараах мэдээлэл хэрэгтэй.
Google Maps-ийн байршлын код, байршлын заалт
Байрны ерөнхий зураглал (аль өрөө юунд ашиглагддаг)
Өрхийн гишүүдийн төрсөн он сар өдөр, цаг
Эдгээр мэдээллийн үндсэн дээр бид гэр, ажлын байрны бүсүүдийг оношилж, эрч хүчийг тэнцвэржүүлэх арга замыг санал болгодог.
Smart Move болон Space Balance багцууд – газар дээр очих шаардлагагүй зайнаас хийгдэж болно.
Project Boost багц – зөвхөн газар дээрх үзлэг + roadmap орно.
Үр дүнг хэрхэн мэдэрдэг вэ?
Энергийн тэнцвэржүүлэлт хийсний дараа хүмүүс ихэвчлэн дараах өөрчлөлтийг анзаардаг.
Санхүүгийн урсгал дээр гарч байсан саад багасах
Гэр бүлийн харилцаа уян хатан болж, үл ойлголцол буурах
Эрүүл мэнд, сэтгэл санаа илүү тайван, тогтвортой болох
Ажил хэрэг, төлөвлөгөө илүү амархан урагшлах
Хэрэглэгчийн оролцоо чухал
Энэ үйлчилгээг амжилттай хэрэгжүүлэхийн тулд зөвхөн шинжээч биш хэрэглэгчийн хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай.
Зайнаас үйлчилгээ үзүүлж байгаа тул үйлчлүүлэгч өөрийн орчинд жижиг хэмжилт хийх, байрлалын талаарх мэдээллийг тодорхой өгөх, орчноо тодорхойлох зэрэгт туслах шаардлагатай болдог.
Эдгээр оролцоо нь зөвлөмжийг илүү нарийн, бодит байдалд нийцүүлэх бөгөөд эцсийн үр дүнд өндөр үр дүн авчирдаг.
Мөн зөвлөмжийг хэрэгжүүлэхийг төвөг гэж бус, ирээдүйнхээ хөрөнгө оруулалт гэж хандвал илүү үр өгөөжтэй байдаг.
Энерги тэнцвэржүүлэлт бол нэг удаагийн “шидэт” үйлдэл биш. Энэ бол орон зайгаа өөртөө ажиллуулж, амьдралдаа тогтвортой дэмжлэг бий болгох ухаалаг арга юм.

