July 16, 2025

Үйлчилгээ

Орон байрны эрч хүчний шинжилгээ

Таны амьдралын дотоод суурийг сэргээж, эрч хүчийг тань тэнцвэржүүлнэ.

Таны амьдрал “гэрээсээ” нягт хамааралтай. Өдөр тутмын уур амьсгал, таны сэтгэл хөдлөл, бүтээлч байдал, дотоод амар амгалан энэ бүхэн таны орон зайтай салшгүй холбоотой. Гэтэл та тэр энергийн урсгалыг мэддэг бил үү?

Орон байрны эрч хүчний шинжилгээ нь таны амьдарч буй орон зайн далд энергийн урсгалыг ил болгож, сөрөг нөлөөг арилган, амьдралдаа эерэг өөрчлөлт авчрах бодит гарц болж чадна.

Энэ үйлчилгээ танд юу өгөх вэ?

  • Энергийн урсгалыг тооцоолох Байр, өрөө бүрт энерги урсдаг. Та үүнийг харсан уу? Бид таны байр, байршлыг нарийн судалж, үл харагдах ч хүчтэй нөлөөлтэй энэ урсгалыг тооцоолно.

  • Эерэг ба сөрөг энергийг тодорхойлох Зарим газар танд тайвшрал, бүтээлч байдлыг өгдөг бол зарим нь стресстүүлдэг. Эдгээрийг нарийн судалж, эерэг байрлалыг тодорхойлно.

  • Зөвлөмж ба засах аргачлал Өөрийн орон зайд ямар өөрчлөлт хийвэл таны амьдралд эерэг нөлөөтэй вэ? Гэрэл, өнгө, тавилга, ургамал, орон зайн зохион байгуулалт гэх мэт зөвлөмжүүдийг ч санал болгох боломжтой.

Таны бэлтгэх мэдээлэл:

  • Байрны албан ёсны зохион байгуулалтын зураг

  • Барилгын ашиглалтанд орсон он, сар

  • Хэрэв өргөтгөл, засвар хийсэн бол тухайн огноо

  • Гэр бүлийн гишүүдийн төрсөн огноо (энергийн нийцлийг тайлахад ашиглана)

Орчноо шинжлэх нь яагаад чухал вэ?

  • Өөрийн амьдрах орчинг өөрчилснөөр хувийн амжилт, харилцаа, сэтгэлзүйд бодит эерэг нөлөө үзүүлэх магадлал өндөр.

  • Шинжилгээ, тэнцвэржүүлэх заслын үр дүнгийн магадлал нь 100% -д ойрхон бөгөөд жил бүр шинэчлэгддэг орон зайн энергийн тэнцвэржүүлэлт танд энэ магадлалыг улам бүр өндөрсгөх боломж олгоно.

Таны сэтгэлд нийцсэн, зохицсон байр. Энэ бол зөвхөн тавилга, өнгө биш, ямар замаар амьдрах, хэрхэн амжилттай явах вэ гэдгийг тодорхойлох тодорхойлолт юм.

Та урт хугацааны амжилт, тайван уур амьсгалыг хүсч байвал орон байрны эрч хүчний шинжилгээг туршаад үзээрэй.