July 15, 2025
Тоон зурахуй
Хүүхдийнхээ ирээдүйг тоон зурахуйгаар тайлж унших боломж
Тоон зурахуй бол хүүхдийнхээ төрөлхийн онцлог, авьяас, амьдралын чиглэлийг ойлгоход тань туслах нарийн гарын авлага юм.
Хүүхэд бүр дахин давтагдашгүй, өөр өөр хэмнэлтэй төрдөг. Зарим нь анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байхад, зарим нь дотогшоогоо, бусдаас тусдаа хөгжихийг илүүд үздэг. Энэ бүхэн нь зүгээр ч нэг “зан ааш” биш. Төрсөн мөчид нь шингэсэн тоон мэдээллүүд тэдний дотоод хэмнэл, төрөлхийн чиглэлийг агуулсан байдаг.
Тооноос уншиж болох зүйлс:
Таны хүүхдийн төрөлхийн зан ааш
Суралцах хэв маяг, сэтгэлзүйн мэдрэмж
Бусадтай хэрхэн харилцах хандлага
Хэзээ, ямар үед идэвхтэй дэмжлэг хэрэгтэй болох
Ирээдүйн эргэлтийн мөчлөгүүд, боломжит чиглэлүүд
Та хүүхдээ зөв ойлгож чадвал, түүнийг хэрхэн дэмжих, юуг анхаарах ёстойгоо илүү тодорхой мэддэг болно. Ямар нэгэн “хий хоосон санаа” биш, бодитой тоон суурьтай ойлголт дээр тулгуурлах нь таны шийдвэрүүдийг баталгаажуулж өгнө.
Хүүхдийн тоон зураглалыг гаргах хамгийн тохиромжтой үе бол өөрчлөлт, сонголтын өмнөх мөчүүд юм.
Жишээлбэл:
Сургуулийн анги солих
Шинэ орчинд орж буй үе
Сонголт хийж чадахгүй байгаа үед
Хүүхдийнхээ ирээдүйн зөв чиглэлийг харъя гэвэл бидэнтэй холбогдоорой.

