Үйлчилгээний нөхцөл
2025 оны 7 сарын 17-ны өдөр шинэчлэв
1. Ерөнхий ойлголт
2.Хувийн мэдээллийн хамгаалалт
3. Үйлчлүүлэгчийн үүрэг
4. Удирдах эрх ба хариуцлага
5. Үйлчилгээний үнэ ба төлбөр
6. Нөхцөл өөрчлөгдөх бол
7. Холбоо барих
1. Ерөнхий ойлголт
Энэхүү “Үйлчилгээний нөхцөл” нь үйлчлүүлэгч Тоологийн платформ, вэбсайт болон түүнтэй холбоотой бүх үйлчилгээ (шинжилгээ, зөвлөгөө, тайлан гэх мэт)-г ашиглахтай холбоотой эрх, үүрэг болон хариуцлагыг зохицуулна. Манай үйлчилгээ, платформыг ашигласнаар та эдгээр нөхцлийг хүлээн зөвшөөрч, дагаж мөрдөх болно.
2. Хувийн мэдээллийн хамгаалалт
Манай үйлчилгээг авах үед бид дараах төрлийн хувийн мэдээллийг цуглуулна:
Таны нэр, овог, төрсөн огноо, цаг, төрсөн газар
Вэб форм бөглөлтийн мэдээлэл (имэйл, утас, хаяг)
Үзүүлсэн үйлчилгээний төрөл, үр дүн нь дагалдсан тайлан
Хэрэглэгчийн мэдээллийг бид дараах байдлаар хамгаална:
Зөвхөн үйлчилгээ хүргэхэд шаардлагатай үед мэдээллийг ашиглана
Гуравдагч этгээдэд зөвшөөрөл авахгүйгээр хуваалцахгүй
Мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангахад шаардлагатай техник, зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ.
3. Үйлчлүүлэгчийн үүрэг
Та Тоологийн тоон зурахуйн үйлчилгээг авснаар дараах үүргүүдийг хүлээн зөвшөөрч биелүүлнэ:
Үнэн зөв мэдээлэл өгөх
Үйлчилгээний төлбөрийг бүрэн, цагт нь шилжүүлэх
Зөвхөн өөртөө зориулагдсан тайланг ашиглах
Оюуны өмчийн хуулийн хүрээнд Тоологи-ийн боловсруулсан контент, тайланг хуулбарлаж ашиглахгүй
4. Удирдах эрх ба хариуцлага
Тоологи нь:
Үйлчилгээний чанарт анхаарч ажиллана
Тайлан, зөвлөмжид магадлалын түвшинг тодорхой (60–99%) барина
Шаардлага гарвал нөхцөл байдлыг сайжруулахын тулд нэмэлт тайлбар, дэмжлэг үзүүлнэ
Гэвч бид:
Үйлчилгээний үр дүнг албан ёсоор баталж, амлалт болгон гаргахгүй
Хувийн амьдрал, сэтгэл зүй эсвэл бизнесийн үйл ажиллагааны шууд үр дагаврын төлөө хариуцлага хүлээхгүй болно
5. Үйлчилгээний үнэ ба төлбөр
Үнийн мэдээллийг дараах байдлаар илэрхийлнэ:
Захирлууд, ажилтнууд, гэр бүлийн шинжилгээ тус бүрд тусдаа тариф
Комбо багц, хувь хүний болон багцын төрөлтэй үнэ тогтоож, төлбөрийн хэлбэр өгнө
Төлбөрийг захиалгыг баталгаажсаны дараа авахаар тохирно
6. Нөхцөл өөрчлөгдөх бол
Тоологи нь хэрэгцээ, хууль, үйлчилгээний шинэчлэлтэй уялдуулан “Үйлчилгээний нөхцөл”-ийг урьдчилан мэдэгдсэнээр өөрчлөн шинэчлэх эрхтэй. Өөрчлөлт орсон өдрөөс эхлэн үйлчлэл нь шинэ нөхцөлд хамаарна. Хэрэв эдгээр нөхцөл, үйл ажиллагааны зарчим танд тохирохгүй гэж үзвэл үйлчилгээ ашиглаж эхлэхээсээ өмнө татгалзахыг зөвлөж байна.
7. Холбоо барих
Энэхүү үйлчилгээний нөхцөлийн талаар лавлах зүйл гарвал дараах хаягаар холбогдоно уу. Имэйл хаяг: hello@toology.mn
